өдөр бүрийн амьдралд тохиолдож буй зүйлс
2020-06-14
яг одоо байгаа миний сэтгэл доторх
Юуны өмнө өөрийнхөө дуртай зүйлийг нийтлэх боломж олгосон блог.мн д баярлалаа.
Яг юунаас эхлэхээ мэдэхгүй юм. Ямартай ч хүний амьдралын эгэл бор өдрүүд дундуур туучин явна гэвч хаашаа гэдгээ үл мэднэ, хэзээнээс ч өөрийнхөө амьдралыг юуруу тэмүүлж байгаагаа ч мэдэхээ байсан гэдгээ ч мэдэхгүй байна. Саяхан л амьдралд хөл тавьж, аав ээж ах эгч гээд элэг бүтэн, сэтгэл түвшин, сайхан ажилтай гэр бүлтэй болоод өөрийнхөө хувьд дажгүй сайхан амьдарч байсан санагдана. Гэтэл өнөөдрийн өөрийгөө харахад хаана юу хийж байгаагаач ойлгохгүй байна. Хорвоогийн хатуу үнэн нүүрээн таниулж хамгаас эрхэм ээжийг минь дэндүү эрт аваад явлаа, хэрэглэдэг бүх зүйл нь байр байрандаа амьдралын өдөр хонгууд урсан өнгөрч байхад гагцхүү ээж минь л алга. Хаа нэгтэй алхаж яваа юм шиг санагдах юм. Охин чинь итгэж чадахгүйл байна. Сэтгэлийн минь ганц тайвшруулдаг зүйл бол ээжийнхээ санааг зовоож чихийг халууцуулж үзээгүй минь л юм даа. Ээжийгээ алдаад сарын дараа өөрөө ээж болсон юм. Тэр үед л сая таныгаа бүрэн ойлгож, бахархах өрөвдөх зэрэгцэж таныгаа тэврээд ямар их хайртайгаа хэлээд зөөлөн гараар нь толгойгоо илүүлж цурхиртлаа уйлхыг хүсэж билээ. Эмэгтэй хүнд хорвоо хатуу юм. ээжийнхээ дайтай ээж байхын төлөө би чинь үргэлж хичээх болноо.
Итгэж хайрлаж энэ амьдралыг хамт туулахаар гар гараасаа атгасан хань ижилээ танихгүй байна. Намайг ойлгож ярилцаж хамтдаа бүхнийг шийдэхийг хүсэж байгаа ч ойлгохгүй хүсэхгүй байгаа хүнийг яалтай билээ.
Хэлэх ярилцах хүн байхгүй, хэн ч шүүмжлэхгүй болохоор блог бичлээ. Сэтгэл жаахан уужрах шиг.
Хүний жаахан охин үр хорвоогийн хатууг туулан явна.
Сэтгэгдэл:


Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Бүх зүйл сайхан болж, өөр өөрийн байраа олох цаг ирнэ гэдэгт итгээрэй.
Бичсэн: Самархан цаг: 01:38, 2020-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax